Өмнөговийн авто уралдааны тамирчид аваргаа тодруулав

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Өмнөговийн авто уралдааны тамирчид аваргаа тодруулав

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тавантолгой Транс” компанийн нэрэмжит автомашины бартаат замын уралдаан боллоо. Уралдаанд 12 тамирчин хоёр хэсэгт хуваагдан  өрсөлджээ. Хэсэг бүрээс шалгарсан дөрөв, нийт найман тамирчин 1.5 км бартаат тойрог замыг арван удаа тойрч уралдан, аваргуудаа тодруулсан байна. Тус уралдааны аваргаар спортын дэд мастер н.Соёл-Эрдэнэ тодорч, алтан медаль,  1.5 сая төгрөгийн шагнал гардсан бол мөнгө, хүрэл медалийг Д Бадамгэрэл, С.Эрдэнэбаяр нар хүртжээ.  Тус тэмцээнийг Өмнөговь аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэг, Монголын автомашин спорт холбоотой хамтран зохион явуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж