мэдээллээ. Их Британийн “Leicester” их сургуулийн гаргасан судалгаанд тухайн улс орны баялаг, эдийн засгийн байдал, гэр бүлийн хэмжээ, байгалийн үзэсгэлэн, хүн ам, боловсрол, эрүүл мэндийн байдал зэрэг олон талтай үзүүлэлтүүд ашигласан. Судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Дани дахин тэргүүн байр эзэлжээ. Хамгийн доогуур үзүүлэлттэй
оронд Зимбабве, Бурунди орж байна. Азийн орнууд ерөнхийдөө доогуур үзүүлэлттэй гарсан байна. АНУ харин ядуурал их, эрүүл мэндийн халамж доогуур зэрэг асуудлаас шалтгаалан 23 дугаар байранд орсон байна. Харин Хятад 82, Япон 90, Энэтхэг 125, Орос 167 дугаар байр эзэлсэн байна.
хэмжээ нөлөөтэй байсан. Жижиг улсууд илүү үндсэрхэг, нэгдмэл үзэл бодолтой байсан. Гэхдээ хэний ч таамаглаагүй зарим улсууд аз жаргалын үзүүлэлтээрээ дэлхийн эхний арваад улсад багтсан ” гэж судалгааны багийн гишүүд ярьсан.
гэсэн.
Хүн ам: 5.5 сая
Дундаж наслалт: 77.8 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 34,600 ам.доллар
Хүн ам: 7.5 сая
Дундаж наслалт: 80.5 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 32,300 ам.доллар
Хүн ам: 8.2 сая
Дундаж наслалт: 79 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 32,700 ам.доллар
гэж гарсан.
No. 4: Iceland /Исланд/
Хүн ам: 300,000
Дундаж наслалт: 80 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 35,600 ам.доллар
Хүн ам: 303,800
Дундаж наслалт: 65.6 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 20,200 ам.доллар
Бахаманианчууд амьдралаас яаж таашаал авахаа мэддэг. “Бид хөнгөн хүнс иддэг, инээж баясах дуртай, хөнгөхөн зантай хүмүүс” гэж Бахамагын Аялал жуулчлалын яамны сайд ярьдаг. Хэдийгээр ажилгүйдэл харьцангуй өндөр буюу 9.3 хувь байгаа ч цаг уур сайхан, нэг л амралтын газар байгаа мэт байдал нь иргэдийнх нь инээмсэглэлийг нүүрнээс нь арилгадаггүй. Африк болон Европын соёл нэгдэж, гэр бүлийг дээдлэх үзэл, Христийн шашин Карибын тэнгис дэхь тус улсын иргэдийг аз жаргалтай байхад нөлөөлдөг бололтой.
No. 6: Finland /Финланд/
Хүн ам: 5.2 сая
Наслалт: 78.5 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 30,900 ам.доллар
Хүн ам: 9 сая
Дундаж наслалт: 80.50 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 29,800 ам.доллар
Татвар өндөр, мөн өвөл нь хатуу. Гэвч нийгмийн халамжийн систем нь Европтоо хамгийн сайнд ордог ба ажил/гэр бүлээ зохицуулж чаддаг нь Шведчүүд ямагт инээмсэглэж байдаг. Эхчүүдээс гадна эцгүүд хүүхэдтэй болсны цалинтай чөлөө авдаг бөгөөд хүүхдийн халамж энэ бүхнийг нь дааж, бүгдэд хүртээлтэй байдаг. Шведийн Засгийн газар ер бусын ил тод. Засгийн газар нь хүн бүр тэгш эрхтэй, эрх чөлөөтэй байхад анхаардаг. Энгийн иргэн нь хүртэл Ерөнхий сайдад ирсэн захидлыг авч уншиж үзэх эрхтэй байдаг.
No. 8: Bhutan /Бутан/
Хүн ам: 2.3 сая
Дундаж Наслалт: 55 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 1,400 ам.доллар
Сюрприз: Азийн жижигхэн улс Бутан дэлхийд аз жаргалынхаа төвшнөөр наймд орж байна. Тус улсад дундаж наслалт доогуур, хүн амынх нь ердөө 47 хувь нь бичиг үсэг тайлагдсан, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн бага нь үүнд саад болсонгүй. Яагаад? Судлаачид үүнийг ер бусын хүчтэй үндсэрхэг, эх оронч үзэлтэй холбож байна. Мөн тус улсын үзэсгэлэнт байгаль, бараг хөндөгдөөгүй соёл
үүнд нөлөөлсөн бололтой.
No. 9: Brunei /Бруней/
Хүн ам: 380,000
Дундаж наслалт: 75
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 23,600 ам.доллар
Газрын тостой байвал жаргалтай байж магадгүй. Брунейн Засгийн газар иргэдийнхээ аз жаргалтай байдалд ихээхэн нөлөөтэй. Зүүн өмнөд Азийн тус улсыг нэгэн гэр бүлийнхэн зургаан зуун жилийн турш хаанчилж байгаа ч иргэдээ үнэгүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж чадаж байгаа. Дээд сургуулийн төлбөрийг хүртэл Засгийн газар нь төлдөг бөгөөд өдөр тутмын хүнс болон орон байр худалдан авахад нь ихээхэн хөнгөлөлт үзүүлдэг. Үүний үр дүнд тус улсад ядуурал бараг байхгүй.
Хүн ам: 33 сая
Дундаж наслалт: 80 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 34,000 ам.доллар
Канад заримдаа урд нь орших том гүрний сүүдэрт дарагддаг. Гэсэн хэдий ч Канадчууд халуун эх оронч хүмүүс бөгөөд үзэсгэлэнт байгальтай тархай бутархай суудаг тус улсын иргэдийг аз жаргалтай болоход нөлөөлдөг. Мөн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд толгой цохидог улсуудын нэг. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ нь сайн хөгжсөн бөгөөд гэмт хэрэг багатай.
Хүн ам: 4 сая
Дундаж наслалт: 77.7 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 41,000 ам.доллар
Нэгэн цагт маш ядуугаасаа болж иргэд нь сая саяаараа дүрвэж байсан Кельтчүүд өнгөрсөн арван жилд эдийн засгийн хувьд урьд байгаагүй хөгжсөн. Европын холбооны зээлийн гишүүн болж, амьжиргааны төвшин өндөр болсны улмаас гадагшаа цагаачилсан иргэдийн зарим нь нутагтаа буцаж эхэлсэн. Боловсролын систем сайтай, эдийн засаг нь нээлттэй нь Ирландчуудын аз жаргалд нөлөөлсөн байна.
Хүн ам: 474,500
Дундаж наслалт: 79 жил
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 55,600 ам.доллар
Мөнгө аз жаргал авчирч болно гэдгийг Люксембург нотолж магадгүй. Тус улс нэг хүнд ноогдох ДНБ-нийхээ хэмжээгээр дэлхийд хамгийн өндөрт ордог. Боловсролын систем нь маш сайн, иргэд нь 100 хувь бичиг үсэг тайлагдсан. Үзэсгэлэнт байгальтай. Нийгэм нь амгалан тайван. Тус улсын гэмт хэргийн төвшин дэлхийд хамгийн багад тооцогддог.
Т.БАДРАХ