
Мексикийн Баяа Калифорнийн баруун хойд нутагт болсон 7.2 баллын хүчтэй газар хөдлөлтөөс болж учирсан хохирлын мэдээ одоо л дөнгөж гарч ирж байгаа гэнэ. Орон нутгийнхан учирсан хохирлын мэдээний талаар мэдээлэх гэж төдий л яарахгүй бололтой байна. Си Эн Эн агентлагаас гаргаж байгаа мэдээгээр бол хоёр хүн нас барж 100 хүн гэмтэл авчээ. Амиа алдсан хүнхий нэг нь албан байрнаасаа гарч амжилгүй үрэгдсэн бол нөгөө хүн нь байхнаасаа гудамж руу гүйн гарах үедээ машинд мөргүүлэн амиа аолдсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Шархтаж гэмтсэн хүмүүс бүгд Мексикийн ргэд байна гэж тус улсын Иргэний хамгаалахын дарга нь мэдээлжээ. Гэхдээ АНУ-ын хил залгаа хотуудад ч газар хөдлөл хүчтэй мэдрэгдсэн байна. Зүүн Калифорни болон Аризоны иргэд газар хөдлөлийг хүчтэй мэдрэдэж байсан гэж ярьцгаа байгаа юм. Калифорнийн иргэн Тапиа хэлэхдээ “ Бид 1979 оноос хойш ийм хүчтэй чичирхийллийг мэдэрч байгаагүй юм байна гэжээ. Мөн зарим гэрчүүд дэлгүүрт байж байгаад газар хөдлөлтийн чичирхийллээс болж бараа болон бусад барилгын хийцүүд нурах үеэр сандралдан гарч гүйлдсэн тухайгаа ярьж байжээ.
М.Наст
Эх сурвалж CNN
Бичлэг үзэх…