Төв талбайд гэр барих зөвшөөрөл хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Төв талбайд гэр барих зөвшөөрөл хүслээ

Жагсаалаа суулт болгосон Амлалт нэхэх ард түмний холбооныхон Сүхбаатарын талбай дээр 72 цагийн турш байх учраас хүйтэнд даарч, биеийн байдал муудна гэж болгоомжлон төв талбайд гэр барих зөвшөөрөл олгох хүсэлтийг нийслэлийн Засаг даргад хандан гаргалаа. Тэдний хүсэлтийн хариуг хараахан өгөөгүй байна.
Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Д.Батцогтын хэлснээр суултад албан ёсоор 400 орчим хүнийг оролцуулах гэнэ. Тэдний дотор нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймгийн төлөөллийг багтаах гэнэ. Тиймээс хүссэн болгоныг суулт хийхийг захиргааны зүгээс зөвшөөрөхгүй аж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж