Австралийн Иорданы раллид Себасьтян Леоб түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Австралийн Иорданы раллид Себасьтян Леоб түрүүллээ

28 дахь удаагийн Иорданы Ралли Форд багийн Финлянд нисгэгч Латвала Хирвонен нарын хувьд маш чухал байлаа. Өнгөрсөн жил эцсийн мөчид аваргын цомоо Леобд алдаж байсан Хирвонен барианд орж чадаагүй ч түүний нутаг нэгт Латлава багийг нь төлөөлж боломжийн амжилт үзүүлсэн. Гэвч Леоб үнэхээр шилдэг нь юм. 21 хэсгээр үргэлжилсэн 4 өдрийн уралдаанд нийтдээ 3 цаг 51 мин 35,9 секундыг зарцуулсанаар энэ оны  2 дох уралдаандаа түрүүлж байгаа бөгөөд ингэснээр нийлбэр 68 оноотой болсон байна. Харин Латвала 35,8 секундээр удаалж 18 оноог авсан бол Петер Сольбэрг Дэни Сордо нар удаах байруудад шалгарчээ. Формула нэгийн дэлхийн аварга Кими Райконен 8-т орж уралдааныг дуусгаснаар 4 оноог авсан нь түүний анхны оноо болсон байна. Ингэснээр 3 гарааны дараагаар леобын араас 43 оноотой Латвала 37 оноотой Хирвонен нар явж байна.
Раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2010 оны 4 дэх гараа энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Туркийн нутагт болно 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж