Гиффордс бүтэн цагийн турш телевиз үздэг болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Гиффордс бүтэн цагийн турш телевиз үздэг болжээ

Нэгдүгээр сарын 8-нд Аризона мужид алуурчны суманд оногдож, толгойдоо сумны шарх авсан Холбооны төлөөлөгчдийн танхимын гишүүн Габриель Гиффордс эмнэлгийн өрөөндөө бүтэн нэг цагийн турштелевиз үзэх чадвартай болтлоо тэнхэрчээ.

“Өнгөрсөн шөнө тэр зурагт үзсэн. Тэрбээр ийм урт хугацааны турш CNN сувгийг үзсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байна” гэж Гиффордсын найз, төлөөлөгч Дебби Вассерман Шүлц хэлжээ. Түүний нөхөр, сансрын нисэгч Марк Келли эхнэрийнхээ биеийн байдал тэнхэрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.

Гиффордсыг баасан гаригаас эхлэн Техасын их сургуулийн “Memorial Hermann” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа юм. Түүний биеийн байдал өдөр ирэх тусам сайжирч байгаа аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж