Японы “NEC” компани автомашины баттерейд хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Японы “NEC” компани автомашины баттерейд хөрөнгө оруулна

Японы “NEC” компани автомашины баттерейд хөрөнгө оруулна
“NEC” компани хурдтай тэлж буй автомашиний баттерейн зах зээл рүү орох нь улам бүр унаж буй худалдааны дүнгээ өсгөхөд тусална гэж үзлээ. Өнгөрсөн таван жилд тус компанийн орлого нэг триллион иенээр унасан бөгөөд зөвхөн 2008 онд 300 орчим тэрбум иений алдагдал хүлээж, 10 мянга орчим байнгийн ажилчнаа цомхотгосон юм.
Шинээр томилогдож байгаа Nobuhiro Endo захирал Asahi Shimbun сонинд өгсөн ярилцлагадаа “NEC” компани ирэх гурван жилд баттерей үйлдвэрлэлийн чиглэлд хэдэн арван тэрбум иений хөрөнгө оруулалт хийх болно гэж ярьсан.
“Мэдээллийн технологи сүлжээний бизнес бол NEC-ийн гол үйлдвэрлэл хэвээр байх болно. Харин баттерейны зах зээл богино хугацаанд хурдан тэлэх боломжтой зах зээл”  гэж ярьсан. Endo захирал одоо тус компанийн дэд захирлын албан тушаал хашиж байгаа бөгөөд Мягмар гаригт гүйцэтгэх захирлын албан тушаал хүлээн авах болно.
Шинээр гарч ирж байгаа, хилийн чанадын зах зээлүүд тус компаний гол зорилт байх болно. Хоёрдугаар сард эхлүүлсэн гурван жилийн бизнес төлөвлөгөөний дагуу 2012 онд 100 тэрбум иений цэвэр ашигтай ажиллах ба худалдааны борлуулалтаа 4 триллион иенд хүргэнэ гэж зорилт дэвшүүлсэн байна. /Өнөөдрийн байдлаар Японы иен 14.34 төгрөг/
Т.БАДРАХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж