“Ливерпуль” “Бирмингхэм”-ийн талбайгаас нэг оноотой буцлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” “Бирмингхэм”-ийн талбайгаас нэг оноотой буцлаа

Өнгөрсөн шөнө лигийн ээлжит тоглолтоо хийсэн “Ливерпуль” “Бирмингхэм”-ийн талбайд зочилж, 1:1 харьцаатай тэнцсэнээр оноо хуваалаа. Аваргуудын лигт өрсөлдөх сүүлийн эрх бүхий дөрөвдүгээр байрын төлөө тэмцэлдэж буй “Улаанууд” хоёрдугаар хагасын эхнээс тоглолтыг давамгайлж эхэлсэн боловч удалгүй хаалгандаа тэнцээний бөмбөгийг алджээ. “Ливерпуль”-ийн ахлагч Стивен Жеррард 47 дахь минутад гоолдсон бол 56 дахь минутад эзэн багийн довтлогч Жеймс МакФаддены хөндлөн дамжуулалтаар Лиам Рижвелл тооны харьцааг тэнцүүлсэн байна. “Бирмингхэм”-тэй эвийн гэрээ байгуулснаар “Ливерпуль” 55 оноотой зургадугаарт бичигдлээ. Харин лигийн хүснэгтийн дөрөвт бичигдсэн “Манчестер Сити” тэднээс нэг тоглолт дутуу, гэхдээ дөрвөн оноогоор илүү байгаа юм.
Мөн өчигдөр Премьер лигийн “Уэст Хэм” 2:2 харьцаатай “Эвертон”-той тэнцэж, оноо хуваасан бол “Фулхэм” 2:1 харьцаатай “Уиган Атлетик”-ийг талбай дээрээ буулган авчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж