
Toshifumi Suzuki нь “Seven Eleven Japan” компанийг эзэмшигч “Seven & I Holdings Co” компаний гүйцэтгэх захирал бөгөөд группийнхээ гүйцэтгэх захирлуудаар дамжуулан дээрх зорилтоо дэлхий дахинд мэдэгдсэн байна.
10 триллион иены орлого олсноор Seven Eleven компани Францын “Carrefour SA”, Германы “Metro AG”, Их Британий “Tesco” зэрэг 8-12 триллион иений орлоготой супермаркетын компаниудтай дүйцэх болно. АНУ-ын “Wal Mart Stores Inc” компани дэлхийн хамгийн том жижиглэнгийн худалдааны компани бөгөөд жилд 40 триллион иений орлого олдог. “Seven Eleven” компани Японд 13 мянган дэлгүүртэй ба дэлхийн 15 улсад 25 мянган жижиг дэлгүүрийн салбартай бөгөөд 2009 онд 5.5 триллион иений худалдаа хийсэн байна.
Т.Санаа