Нийслэлийн төв талбайд болж буй жагсаалыг одоогоор ТВ-9 телевиз л шууд дамжуулж байна. Тэр бүр үйл явдлыг шууд дамжуулан нэвтрүүлээд байдаггүй тус телевиз энэ удаад нэлээд бэлтгэсэн бололтой талбай дээрээс л гэхэд 2-3 сэтгүүлч дамжуулан тайлбар хийж байна. Харин бусад телевизүүд өнөөдөр болсон УИХ-ын чуулганы нээлтэд гол анхаарлаа хандуулан шууд дамжуулж байсан юм. Оролцогчид нь хүзүүндээ хадаг зүүж, лам нар ирж ном хурсан, зохион байгуулагчид нь хуруугаа эсгэж цусан тангараг тавьсан сонин, содон өнгө төрхтэй жагсаалд оролцогчид үг хэлснээр үргэлжилж байна. Дашрамд нийслэлийн төв замын зарим хэсгүүдийг хааж байгаа учир боломжтой бол төв замыг чиглэхгүй байхыг замын цагдаагийнхан анхааруулж байна.
А.АНУ