Хятадад Цин-мин (Qing Ming Jie) гэх цэвэр нандин, тод томрууны баяр хийгдэж байна. Цэлмэг, гэгээтэй сайхан өдрүүд эхлэж буйтай энэ баяр холбоотой гэнэ. Өнөөдөр янь, инь хоёрын тэнцвэр ирдэг гэх ба тэнгэр (ян) газрыг (инь) тэтгэн үржлийг эхлүүдэг гэж хятадууд үздэг ажээ. Цин-мин өдөр гоёж гангалсан хүмүүс уíжгар уд модны мөчир барин зугаалж цаасан могой нисгэдэг ба “Тацинцзе” гэж энэ баярыг нэрлэдэг нь нялх ногоо ургатал зугаална гэсэн утгатай ажээ. Мөн энэ баярыг талийгаач нарын өдөр гэх учраас хятадууд хувьсгалын баатрууддаа
зориулсан арга хэмжээ зохиодог гэнэ. Энэ баяраар хятадууд гцрван өдөр амардаг.
Өмнөд Солонгост мод суулгах өäөр. Мод суулгах өдрийг (Arbor Day, кор. Sikmogil) Пак Чон Хигийн Засгийн газар Солонгосын ойг сэргээх кампанит ажлынхаа явцад бий болгосон юм. Тэр ажиллагаа амжилттай явагдсан билээ.
Үйл явдал
1722 он. Адмирал Якоб Роггевен нэгэн арал нээгээд улаан өндөгний баяр байсан учраас Пасха гэж нэрлэжээ. Голландчуудад нутгийн уугуулууд улаан, хар арьстнууд гайхалтай байсан ч арал дээрх 20 хүртэл өндөртөй чулуун хөшөөнүүд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Өдгөө Пасха Чилийн нутаг дэвсгэрт ордог ба Моаи гэх чулуун хөшөөнүүд жуулчдыг татах гол “урхи” нь болдог. Эх газраас хамгийн алслагдсан хүн амьдардаг арал гэж тооцогддог ба Чилиэс 3703 км-ын зайтай.
1874 он. 136 жилийн өмнө Вена хотноо хүү Иоганн Штраусийн ”Сарьсан багваахай” гэх алдартай оперетта анх удаа тоглогдлоо. Австрийн суут хөгжимийн зохиолч 500 орчим оркестрийн жүжиг зохиосны ихэнх нь вальс юм. Мөн тэрээр “Үнсгэлжин” дуурийг бүтээж, инээдмийн дуурь “Рыцарь Пазман”-ыг зохиожээ. ”Сарьсан багваахай” хөгжимт бүжгийн үндэс нь Парист болсон бодит түүх ба тэр нь хөгжмийн зохиолчид ихээхэн таалагдсан учир зургаан долоо хоногийн дотор энэ алдартай бүтээлээ туурвисан гэнэ. “Ан дер Вин” театрт болсон анхны тоглолт үзэгчдээс үнэлэлт авч чадаагүй ч Берлин, Парист түүнийг хамгийн дээд зэргээр хүлээн авч байв.
1955 он. Бараг 50 жилийн амжилттай ажиллагааныхаа дараа ХХ зууны Английн хамгийн хурц тодмуун улстөрч Уинстон Черчилль улс төрийн карьераа орхижээ. Тэрээр зургааны хааны захиргааны үеэр засгийн эрхэнд байлаа. 1940 онд Ерөнхий сайд ба Батлан хамгаалахын сайдын албыг хослуулан хийж гартаа улс төр, цэргийн эрх мэдлийг барьж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайныг ялалт хүртэл үргэлжлүүлэх шийдэр гарган эрс хатуу зогсож байсан нь түүний алдар хүндийг нэмэгдүүлсэн юм. Дайны дараа “төмөр хөшиг” гэсэн алдарта үгийг тэр хэлж байв. Сэр Черчилль улс төрөөс гадна Нобелийн уран зохиолын шагналыг дурсамжийн номоороо авч байжээ.