Малын галзуу өвчний тархалт нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Малын галзуу өвчний тархалт нэмэгдсээр байна

Урин цаг ирсэнтэй холбоотойгоор малын янз бүрийн халдварт өвчин гарах нь сүүлийн үед ихсээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Зүүн Баянбулаг багт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын  Рашаант, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хөөврийн цахир, мөн аймгийн Жинст сумын Цагаан гол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Жамсран уулын өвөр, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн Асгат, Зайсангийн хүр гэдэг газар гарсан галзуу өвчний цагийн байдалд өөрчлөлт ороогүй, хязгаарлалтын дэглэм үргэлжилж байгаа аж. Говь-Алтай аймгийн Шарга сумын 4 дүгээр багийн малчин Б-гийн нэг хонь галзуу өвчнөөр хорогдсныг аймгийн Мал эмнэлгийн лабораторид хийсэн шинжилгээний хариугаар батлагдсан тул тус сумын малын эмч дээрхи айлын 300 бог малд урьдчилан сэргийлэх вакцинийг өчигдрөөс хийж эхэлсэн байна. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 1 дүгээр багийн Маанийн хийд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Өлгийн ам гэдэг газар галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд ажиглалт тандалт хийсэн ба шинжилгээний хариу өнөөдрийн байдлаар гараагүй байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж