Facebook салалтад нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Facebook салалтад нөлөөлж байна

Ихэнх хүмүүсийн хувьд  Facebook  гэр бүл, найз нөхөдтэйгээ холбоотой байх энгийн арга байдаг. Гэвч нэгэн судлаачийн үзэж буйгаар сүүлийн есөн сарын хугацаан дахь гэр бүл цуцлуулсан хэргийн дийлэнх нь Facebook-тэй ямар нэгэн хэмжээгээр холбоотой аж. Учир нь сайтаар сээтэгнэлцэх, найзууд болох, болзох зэрэг нь гэр бүл цуцлуулах гол шалтгаан болж байгаа гэнэ. Гэр бүлтэй холбоотой хэргийн өмгөөлөгчид энэ асуудал улам нэмэгдэж байгааг анхааруулж эхэлжээ. Учир нь сүүлийн нэг жилийн хугацаанд гэр бүл салах болгонд вэбсайт  ямар нэг хэмжээгээр холбогдож байгаа аж.

Өмгөөллийн өөр нэгэн компанийн мэргэжилтний ярьж буйгаар таван сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тавны нэг нь интернэт вэб сайтаас үүдэлтэй байжээ. Вэб сайт орчин үеийн хүмүүсийн хувьд  гуравдахь виртуал гэр юм. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхлэн ийм асуудлаар хүмүүс гомдол гаргах болсон бөгөөд Facebook-ыг гэр бүл салалтад нөлөөлж байна гэж буруутгаж  байгаа аж. 

"Вэб сайтын хэрэглээ гэр бүлийн гишүүдэд  бие биенээ хуурах, араар тавихад хүргэж байна” гэж хуульчид үзэж байгаа юм.

Интернэт тагнуулын үйлчилгээ нь вэб сайтаар дамжуулан хүний хувийн мэдээлэл болон бусадтай сээтэгнэлцсэн мессежүүдийг амархан илрүүлдэг нь эцэстээ хартай эхнэр нөхрүүдийг гэр бүлээ цуцлуулахад хүргэж байгаа аж. Гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан хүмүүсийн дийлэнх нь  эхнэр нөхрийнхөө  Facebook дээрх сээтэгнэсэн мессеж, сэтгэгдлүүдийг олж уншсанаас үүдэлтэй байжээ.

Харин хуульчид гэрлэлт маш хариуцлагатай харилцаа учраас хосууд ийм асуудалд ухаалаг хандаж, вэб сайтуудад бүртүүлэхдээ  болгоомжтой байхыг анхааруулжээ.

32 настай Марианна Жини гэгч бүсгүй нөхөртэйгээ зургаан жил хамт амьдарсны эцэст нөхрөө нууц амрагтай байсныг Facebook-ээс олж мэджээ. 

Гурван хүүхдийн ээж Сара Пикет  нөхрөө Facebook-ээр олон эмэгтэйчүүдтэй  сээтэгнэлцдэгийг мэдээд салах өргөдлөө өгчээ.

2009 онд Cornwall-ын 28 настай бүсгүй нөхрөө хэзээ ч уулзаж байгаагүй кибер нууц амрагтай гэдгийг мэдээд мөн л гэрлэлтээ цуцлуулсан аж.

Гэвч энэ бүх хэрэгт гар утас, эсвэл е-мейл хаягаа буруутгах утгагүй.  Энэ бүхэн зөвхөн Facebook-т бүртгүүлсэнээс үүдэлтэй юу гэвэл бас тийм биш гэдэг нь тодорхой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж