
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 10-нд дэлхийд алдартай Ж.Вердийн “Травиата” дуурийг тайзнаа амилуулах гэж байна. Гурван бүлэгт тус дуурийг Дюмагийн "Камели цэцэгт хадагтай" драмын жүжгийн зохиолоос сэдэвлэн Ф.Пиявэ цомнолыг нь бичсэн аж. "Травиата" дуурийг анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотын тайзнаа тоглож байжээ.
М. Дөл