МАСЗХ-ны ерөнхийлөгчийг шинээр томилно

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

МАСЗХ-ны ерөнхийлөгчийг шинээр томилно

Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намынхаа бага хурлыг энэ сарын 8-ны өдөр хуралдуулахаар товлосон. Харин бага хурлаар их хурлаа хэзээ хуралдуулах талаар товлоно. Намын их хурлаар яригдах гол асуудал нь С.Баяр даргатай холбоотой байх талаар зарим хүмүүс хэлж байгаа. Мөн МАХН дотооддоо үүсээд байгаа асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Намын бага хурлын үеэр хэлэлцэх ёстой бас нэг асуудал нь МАХН намын дэргэдэх залуучуудын байгууллага болох МАСЗХ-ны ерөнхийлөгчийг шинээр томилохоор нам дотроо ярилцаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар МАСЗХ-оог удирдах боломжтой гэж нам гурван гишүүний нэрийг товлоод байгаа гэнэ.  Үүнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт болон Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Бямбацогт нарыг боломжтой нэр яригдаж байгаа аж. Гэхдээ эдгээр гурван гишүүнээс хэн алдаа мадаг багатай, нам дотроо нэр хүндтэй, цаашлаад МАСЗХ-ны үйл ажиллагааг сайжруулж нэр хүндийг өсгөж ажиллах чадвартайг нь намын бага хурлаас сонгох бололтой. МАСЗХ-ны ерөнхийлөгчид нэр нь товлогдоод байгаа гишүүдийн аль аль нь “нам итгэл үзүүлж үүрэг хүлээлгэвэл татгалзахгүй” гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж