
Ойрын ирээдүйд болох уулзалтууд тухайлбал G20, АНУ Хятадын дээд хэмжээний чуулганы үеэр коммунист их гүрний байр суурийг өөрчлөхөд нөлөөлүүлж магадгүй тул түүнийг харгалзан тайлан гаргах хугацааг хойшлуулсан гэж ноён Geithner тайлбарласан. Одоогийн нөхцөл байдалд Хятадыг валютын дамчин гэж цоллох нь АНУ-ын засгийн газарт тийм ч таатай биш. Хятадын ерөнхийлөгч Hu Jintao энэ сарын сүүлээр Вашингтонд айлчлах ба тэр үеэр Хятадыг цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан Ираны эсрэг илүү хатуу хориг тавихад оролцуулахаар шахах гэж байна. Гэвч Хятадын валютын асуудлаас болж Хятадад илүү хатуу хандах хэрэгтэй гэж АНУ-ын хууль тогтоогчид засгийн газраа шахаад байна. Юаны доллартай харьцах ханш бараг хоёр жилийн турш доогуур байгаа нь АНУ-ын эдийн засагт шууд, сөргөөр нөлөөлж байна гэж АНУ-ын Конгрессын гишүүд үзэж байгаа юм.
Т.Бадрах