
Мөн бямба гаригт Ираны ILNA гэх мэдээний агентлагад ярилцлага өгөхдөө энэ намраас барих цөмийн хоёр үйлдвэрийн зураг төслийг Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад танилцуулахаар өгсөн гэж Ираны атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Али Акбар Салехи хэлсэн байна.
Ираны эсрэг авах дөрөв дэх хоригийн төслийг хүлээн авч дэмжихийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан уриалжээ.
Барак Обама амлаж байсан ч Иранд хандах хандлагадаа бодит өөрчлөлт оруулж чадаагүй гэж Махмуд Ахмадинежад шүүмжилсэн байлаа. АНУ болон түүний холбоотнууд Ираныг цөмийн зэвсэг бүтээж байна гэсэн хардлагатай байгаа билээ.