
Аврах ажиллагаа явуулж байсан аврагчид “Чхонан” гэх цэргийн живсэн онгоцны сураггүй болсон 46 хүнээс анхны цогцосыг нь бямба гаригт олжээ. Цэргийн хөлөг онгоцны сураггүй бологчдыг амт үрэгдсэн гэж үзэхгүй байгаа. Живсэн онгоцны битүү тасалгаанд үлдсэн байж магадгүй гэж аврах ажиллагааг явуулж байгаа. Харин мэргэжилтнүүд тэнд амьд хүн үлдлээ гэхэд агаар нь дуусч найдлага тасарсан гэж дүгнэж байна. “Өнгөрсөн сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын онгоцонд дэлбэрэлт гарсаны дараа живсэн билээ. Ням гаригт Өмнөд Солонгос онгоц живсэн газарт эрлийн ажиллагааг зогсоож байгаагаа зарласан байна.