“Эврика” танай гэр бүлийн мэдлэгийг сорино

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Эврика” танай гэр бүлийн мэдлэгийг сорино

Өнөөдрөөс эхэлж  “Боловсрол” телевиз “ЭВРИКА” тааварт шууд нэвтрүүлгийг улс орон даяар үзэгчиддээ хүргэх гэж байна. Танин мэдэхүйн тааварт уг нэвтрүүлгийн хамгийн гол онцлог нь танд тавьсан асуултуудаас зөв хариултыг сонгосноор утасны дугаарыг тааж, нэвтрүүлгийн утастай холбогдож үнэмлэхүй ялагч болох боломжтой юм. Жишээ нь:

1 асуулт. НҮБ-ын гишүүн дэлхийн хамгийн жижиг газар нутагтай улсыг нэрлэнэ үү:
а.Лихтенштейн -7 б.Монако-2 в.Ватикан-5 г.Сан Марино-8
Зөв хариулт нь: Монако-2. Хэдий Ватикан дэлхийн хамгийн жижиг улсаар тооцогддог ч НҮБ-ын гишүүн бус статустай.

Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн утасны эхний дугаар 2 гэсэн үг. Гэх мэтээр дараа дараагийн асуултуудын зөв хариултын арын тоог сонгосноор та нэвтрүүлгийн нууц байгаа утасны  дугаарыг таах ёстой. Сонирхолтой байгаа биз? Энэ нэвтрүүлгийг товчдоо “Утсыг таа” ч гэж нэрлэж болохоор.
Утасны  дугаарыг зөв тааж нэвтрүүлэгтэй хамгийн түрүүнд холбогдсон  азтай үзэгчид ивээн тэтгэгчдийн үнэтэй бэлгийг хожих болно. Харин яагаад чухам гэр бүлийн нэвтрүүлэг гэдгийг “Эврика”-н уран бүтээлчид дэлхийн болоод монголын түүх, спорт, урлаг, шинжлэх ухаан, шоу бизнес, эдийн засаг, газар зүй, утга уран зохиол гээд маш өргөн хүрээг хамарсан асуултуудыг бэлдэнэ, тэр ч бүү хэл бяцхан хүүхдүүдийн мэддэг асуулт хариултууд ч байгаа гэж тайлбарлалаа.
Ийнхүү орон даяар долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Бямба гаригуудад 20:30 цагаас “Боловсрол” телевиз монголынхоо нийт үзэгчдийн дунд мэдлэг оюун ухааныг сорих “шинэ” нэвтрүүлгээ өнөөдрөөс эхэлж эфирээр гаргах юм байна . Хэрэв үзэгчид санаж байгаа бол уг нэвтрүүлэг 10-аад жилийн өмнө UBS, Үндэсний ТВ-ээр гарч тухайн үедээ хамгийн их үзэгчийг хамруулж байсан түүхтэй. Энэ удаад нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр МЦХК, Эм-Си-Эс Электроникс нар оролцож шагналаа гардуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж