Сагсан бөмбөгийн шинэ дүрэм батална

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн шинэ дүрэм батална

Энэ оны
есдүгээр сард Туркэд болох сагсан бөмбөгийн ДАШТ-ий үеэр талбай болоод
шинэ дүрмийг батлах гэнэ. ОУСБХ-ны шинэ дүрэм манай улсад ч гэсэн
хамааралтай юм. Манай сагсан бөмбөгийн холбоо тус холбооны 214 гишүүний
нэг билээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сагсан бөмбөгийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний 2010 оны буюу 16 дахь удаагийнхыг 8-р сарын
28-наас 9-р сарын 12-ныг дуустал Туркийн 4 хотод явуулах шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотойгоор ОУСБХ хурал чуулганыг ч мөн Турк улсад явуулах
ажээ. Энэ хурлаар оу-ын сагсан бөмбөгийн дүрмэнд өөрчлөлтүүдийг оруулах
саналыг хэлэлцэх бөгөөд батлагдах магадлал өндөр гэнэ. Нэг ёсондоо одоо
байгаа будагтай талбайн хэмжээ багасч үүнийгээ дагаад зарим нэг шинэ
дүрмүүд орох ажээ. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо болоод
ОУ-ын сагсан бөмбөгийн холбоо дүрэм болоод талбайн хувьд ижил төстэй
зүйл олон болж байгаа билээ. Тэгэхээр манай сагсан бөмбөгчид
хамгаалалтын 3 секундын дүрмэнд зохицож тоглох шаардлагатай болох юм.

Б.Ялалт
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж