Австралийн сайд Бекхэмийн тухай шоглоомд итгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Австралийн сайд Бекхэмийн тухай шоглоомд итгэжээ

Австралийн сайд Бекхэмийн тухай шоглоомд итгэжээ
Австралийн Спортын сайд Кейт Эллис Дэвид Бекхэмийг Австралийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилсонд нь тус орны Хөлбөмбөгийн холбоонд баяр хүргээд амжжээ. Гэтэл Дэвид Бекхэмийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон нь АВС радиогоос дөрөвдүгээр сарын 1-ний өдөрт зориулсан шоглоом байжээ. Уг радио станц Бекхэм нэртэй хүнээс ярилцлага авсан ба тэр хүн Австралийн шигшээ багийг толгойлж 2010 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд бэлтгэнэ гэж ярьсан гэнэ. Бекхэм нэртэй тэр хүн дэлхийн аваргын тэмцээнд оролцож чадахгүй учир шигшээ багийг толгойлох саналыг хүлээн авсан хэмээн ярьсан байв.
ABC радиогийн шоглоомыг The Sydney Morning Herald сонин өлгөн авч шоглоомыг үргэлжлүүлэн Австралийн Хөлбөмбөгийн холбооны дарга Фрэнк Лоуи Дэвид Бекхэмд сагс дүүрэн жимс илгээсний дараа хөлбөмбөгчин шигшээг толгойлох зөвшөөрөл өгсөн гэж бичсэн байна. АВС радио ярилцлагаа шоглоом байсан гэж хэлсний дараа олон хүн радио руу утасдан дургүйцлээ илэрхийлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж