Шанхай, Бээжинг С-300 цогцолбор хамгаална

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Шанхай, Бээжинг С-300 цогцолбор хамгаална

Шанхай, Бээжинг С-300 цогцолбор хамгаална
Хятадад зенитийн пуужингийн С-300ПМУ2 "Фаворит" цогцолборын 15 дивизион ба 83М6Е2 гэх удирдлагын дөрвөн системийн  нийлүүлэлтийг Орос дуусгалаа. "Интерфакс" агентлагад "Алмаз-Антей"  зохион бүтээх төвийн ерөнхий захирал Игорь Ашурбейли энэ тухай мэдэгдсэн байна. Бүх цогцолборууд эргэлт буцалгүйгээр Бээжин, Шанхай зэрэг том хотуудын агаарын хамгаалалтын цэвсэглэлд орсон гэж ИТАР-ТАСС мэдээлж байна. Зенитийн пуужингийн С-300 цогцолборыг нийлүүлэх гэрээнд 2007 оны наймдугаар сард гарын үсэг зурсан байв. 2008 онд Хятад нийлэх системийн урьдчилсан шалгалтыг хийжээ. Туршилтад хятад цэргийнхэн оролцсон юм. Энэ жилийн гуравдугаар сард  нэмэлт туршилт хийгээд зэвсгийг нийлүүлжээ.
"Алмаз-Антей" зохион бүтээх төвийн үйл ажиллагааг Ашурбейли ярихдаа ойрын үед С-400 системийн гурав дахь дивизионыг Оросын армид өгнө гэсэн байна. 2015 он гэхэд Оросын цэргийн санарын хамгаалалт агаараас ирэх бүхий л аюулын эсрэг “цувралаар” хамгаалагдсан байна гэж мэдэгдлээ. Тухайлбал, арми нь ойрын зайн "Морфей", дунд тусгалын  "Витязь", мөн С-400 "Триумф" ба С-500 цогцолборуудаар хангагдсан байх ажээ. С-300ПМУ2  цогцолборыг 1997 онд С-300ПМУ1 системийг сайжруулан шинэчлэх замаар бүтээсэн байна. Цогцолборын тусгалыг 195 км-ээр нэмэгдүүлсэн ба уг систем бага зайн баллистик пуужинг устгах чадвартай. Мөн газрын байг ч сөнөөх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж