Шинэ машин жолоодохдоо юуг анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Шинэ машин жолоодохдоо юуг анхаарах вэ?

Шинэ машин жолоодохдоо юуг анхаарах вэ?

Будаг нь ханхалсан шинэ машинаа жолоодож явахдаа та эхний 500 км-ын дотор огцом тоормозлож болохгүй. Огцом тоормоз гишгэх үед тоормозны үрэлт үүсгэдэг систем хүчтэй зуурснаас машины тань эдэлгээг богиносгоно. Хэрэв зайлшгүй гэнэт тоормозлох бол тоормозоо гишгэхдээ коонсоо давхар гишгэх хэрэгтэй. Ингэснээр моторт эсрэг хүч үйлчлэхээс
зайлсхийж чадна.

2000 км-ийн дотор хөдөлгүүрийн тасралтгүй ажиллах хугацааг хоёр цагаас хэтрүүлэх хэрэггүй. Шинэ машины хөдөлгүүрийн тасралтгүй ажиллах хугацаа хэтэрхий их байх нь машины эд ангийн элэгдлийг хурдасгаж, машины эдэлгээнд шууд нөлөөлнө. Шинэ машиныг өндөр хурдаар давхиулах нь тохиромжгүй. Эхний 1000 км-ийн хугацаанд машины дээд хурдны 60%-аас, 2000 км-ийн дотор машины дээд хурдны 80%-аас хэтрүүлэх хэрэггүй.

Шинэ машиныг эхний 1000 км-ийн дотор даацанд нь хүргэх нь тохиромжгүй. Ихэвчлэн машиныхаа даацын 80%-аас хэтрүүлэлгүйгээр ачаа тээвэрлэх хэрэгтэй.

Мэдээж шинэ жолоочоор бариулахгүй байхаас гадна хүний атаархлыг төрүүлэхээр үйлдэл хийхгүй байх хэрэгтэй.

www.huleg.net

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж