Робот тулаанчдын тэмцээн

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Робот тулаанчдын тэмцээн

Японы нийслэлд болдог робот тулаанчдын 17 дахь тэмцээнд Японы төдийгүй
Хятад, БНСУ-ын зохион бүтээгчид оролцжээ. Нийт 46 багийн төмөр
“тамирчид” энэ тэмцээнд оролцож түрүүлсэн роботын баг нь 11 мянга орчим
ам.долларын шагнал авах юм. Тэмцээний дэвжээн дээр гарсан роботууд Терминаторын хэмжээнд очих болоогүй ч бие бие рүүгээ дайран төрөл бүрийн үйлдэл хийж унагаж байхыг харахад бас ч гэж өрсөлдөөнтэй. Зохион бүтээгчдийн нэг болох Тераказу Нишимура ярихдаа: Явж байгаад унаад өгөхөөрөө босч ч чаддаггүй тийм роботуудаар яах ч юм билээ гэж бодсоноос болоод ийм чадварлаг роботуудын тулааныг хийх санаа төрсөн юм гэж байна. Энэхүү тэмцээн ялангуяа Азийн орнуудын сонирхлыг маш их татаж байгаа гэнэ. Хятадын дунд сургуулийн багийнхан тэмцээнд оролцохоор Японд ирсэн бөгөөд багш Дун Фэн хэлэхдээ “Тэмцээнд оролцох гол шалтгаан нь энэ чиглэлийн сонирхлыг хүүхдүүдийн дунд дэлгэрүүлх зорилго юм. Тэмцээн хүүхдүүдийн сэтгэлгээ болон боловсролд маш их ач холбогдолтой зүйл болдог” гэжээ. Дэвжээн дээр гарсан роботуудын аль нь түрүүлж өрсөлдөгчаа 3 удаа унагаасан нь ялагч болдог байна. Ингэхдээ тэд цохих, дэгээдэх, барьж авах зэргээр тэмцэлдэн байж бие биенийгээ дийлэх нь үнэхээр сонирхолтой харагдаж байна. 

М.Наст

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж