Дуурь бүжгийн эрдмийн театр энэ сард нэлээд завгүй байх бололтой. Тус театрт нь энэ сарын 3-нд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсны “Ламбугайн нулимс” дуурь дахин тайзнаа амилах гэж байна. “Ламбугайн нулимс” нь манай үндэсний хэмжээний дуурийг дэлхийн хэмжээнд хүргэсэн томоохон дуурь юм. Энэхүү гайхамшигтай дуурийн талаар Х.Билэгжаргал агсны найз урлагийн гавьяат зүтгэлтэн Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав хэлэхдээ “Монголд Дуурийн театр байгаа нєхцєлд “Ламбугайн нулимс” бvтээл тоглогдож л байх ёстой. “Ламбугайн нулимс”-ыг тоглохгvйгээр Дуурийн театр оршин тогтоно гэж ойлгоход хэцvv. Том бvтээл хийхийн нэг сайхан тал нь бvрэн эхээрээ архив хадгалагдаж байдаг юм” хэмээн хэлж байсан удаатай. Маргааш тайзнаа амилах “Ламбугайн нулимс” дуурийн тасалбарын үнэ 8000 төгрөг ажээ.
М.Анир
М.Анир