Karl Lagerfeld 14 чемодантай аялдаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Karl Lagerfeld 14 чемодантай аялдаг уу?

Karl Lagerfeld 14 чемодантай аялдаг уу?

Chanel загварын ордны ерөнхий дизайнер ноён Karl Lagerfeld ямар ч тохиолдолд цагаан цамц, хар зангиа, хар өмд, хар бээлий, хар шил, хар пиджакнаас өөр сонголт хийдэггүй. Өдгөө 76 настай нэрт дизайнер өчигдөр “Нью-Йорк” зочид буудлаас гарахдаа уул овоо шиг олон чемодантай гарч байгаад папараццийнхны дуранд өртжээ. Mariah Carey, Naomi Campbell гэх мэтийн гламур одод л ийм их ачаа тээштэй аялдаг болов уу гэмээр. Тун ховор тохиолдолд имиждээ өчүүхэн өөрчлөлт хийдэг эрхэм дизайнер 2007, 2008 онд хар зангиан дээрх зүүлтээ сольж зүүж байсан билээ. Заримдаа тэр байнга өмсдөг хуруугүй бээлийнийхээ өнгийг, бас нарны хар шилээ солтьдог. Гэхдээ тун ховор тохиолдолд шүү. Дандаа нэг хувцастайгаа байдаг эрхэмд энэ олон чемодан ямар хэрэгтэй юм бол оо? Магадгүй түүний коллекцууд ч байж болох л юм.

Тэрбээр энэ удаа Нью-Йоркод “Chanel” брэндийнхээ 2010/2011 оны намар, өвлийн кутюр коллекцийнхоо зар сурталчилгааны зураг авалтыг хийхээр ирсэн байжээ. Зар сурталчилгаанд загвар өмсөгч Abbey Lee, Freja Beha-Erichson нар зургаа авахуулсан байна.

Ж.ИНДРА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж