Гэр бүлийн хэрүүл сонгуулийн өрсөлдөөнд хүргэв

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хэрүүл сонгуулийн өрсөлдөөнд хүргэв

Миссури мужийн нэгэн гэр бүлийн хэрүүл сонгуулийн өрсөлдөөнд хүргэлээ. Гар хүрсэн гэж эхнэр нь мууллаад байгаа нөхөр нь Бүгд найрамдах намаас нэр дэвшин эхнэрийнхээ Төлөөлөгчдийн танхимд эзэлдэг суудлыг ирэх арваннэгдүгээр сарын сонгуулиар авахаар зориг шулууджээ. Линда Фишер нь Төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Ардчилсан намын хүн. Конгрессмен, 39 настай Линда нөхөр нь түүний гар, бүсэлхийнээс догшин ширүүн барьж, гар утсыг нь хүчээр булаахыг оролдсон мөн утсаар хараалын захиа бичдэг гэж муулж байгаа юм. Линда түүнээс айх болсон тул Сент-Франсуа тойргийн шүүх түүний нөхөр Жонд эхнэртэйгээ уулзахыг  хориглосон шийдвэр гаргасан байна. Харин 51 настай Жон гэр бүлийн хэрүүлд бүдүүлэг ариншин гаргаагүй гээд сонгуульд өрсөлдөж байгаа нь гэр бүлийн хэрүүлээс болоогүй гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж