Тэлсээр буй АНУ-ын компаниуд

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Тэлсээр буй АНУ-ын компаниуд

Хэдийгээр АНУ-ын эдийн засаг хямралаас бүрэн гараагүй байгаа, ажилгүйдлийн төвшин өндөр байгаа ч ийм цаг үед энэ урсгалыг сөрөн, ажиллах хүчнээ нэмэгдүүлж байгаа компаниуд байсаар байна. Хоёрдугаар сард 36,000 ажлын байр цомхотгосон гэж АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдэгдсэн. Нээлттэй арилжаалж байгаа компаниудын үзүүлэлтэн дээр үндэслэн “Forbes” сэтгүүл 2009 онд хамгийн их хүн ажилд авсан компаниудыг тодруулсан. Эдгээр компаниудад “Amazon.com”, “Comcast”, “Lowe’s”, “Pfizer” зэрэг компаниуд багтаж байна.

2009 онд “Costco” компани 16 шинэ салбар нээж 4000 ажилчин шинээр ажилд авсан. Ихэнхдээ цагийн ажил бий болсон ч цалин нь сайн, цагийн хөлс нь 11 ам.доллараас эхэлнэ. Компани Сеатлд байдаг төвд мөн ажилд авсан болохоос ажлаас халсан тохиолдол гараагүй. “Apollo Group” компани өнгөрсөн жил 3,700 хүн ажилд авсан. Кабелийн ТВ-ийн бизнес эрхэлдэг “Comcast” компани харилцаа холбооны бизнес рүү орж байгаа бөгөөд Филадельфи мужид төвтэй тус компани 15,000 мянган хүн өнгөрсөн жил ажилд авсан, дахиад 3,000 хүн ажилд авах нээлттэй зар гаргасан хэвээр байна. Ажилд шинээр орох гэж байгаа хүмүүсийн хувьд, улам тэлж байгаа бизнесийн салбарыг сонговол зүгээр бололтой. “Comcast” компани өндөр хурдны нетээр интернет, утсан холбоо дамжуулж байгаа бөгөөд “wideband” хэмээх үйлчилгээг нь ашигласнаар секундэд 100 мегабайт хурдаар интернетэд холбогдох болно. Ердийн гэрийн компьютерээс бараг 50 дахин хурдан гэсэн үг. Өөр нэг компани бол жижиглэнгийн худалдааны “Best Buy” компани. Өнгөрсөн жил тус компани 5,000 ажилчин нэмж авсан бол энэ жил 50-55 том хэмжээний дэлгүүр, 75-100 бага хэмжээтэй дэлгүүр нээхээр төлөвлөж байна.


Cognizant Technology Solutions

    
Нью-Жерси муж.
Компьютерын аутсорс

2009 онд: 16,700 ажилтан шинээр авсан
Нийт ажилтны тоо: 78,400



Lowe"s

    
Умард Каролина муж. Mүүрэсвилл хот
Гэр ахуйн бараа
2009 онд ажилд авсан: 10,000
Нийт ажилтны тоо: 238,000
Тус компани өнгөрсөн жил АНУ-д 60 их дэлгүүр нээсэн.


Tyson Foods

    
Арканзас муж. Спрингдейл хот.
Махны үйлдвэрлэгч.

2009 онд ажилд авсан: 10,000
Нийт ажилтны тоо: 117,000


Comcast

    
Филадельфи муж.
Кабель, ТВ
2009 онд ажилд авсан: 7,000
Нийт ажилтны тоо: 107,000
Кабелийн ТВ-ийн тус компани өндөр хурдны нэт болон телефон харилцааны салбарт хүч түрэн орж байна.


Best Buy

    
Миннесота
Цахилгаан барааны жижиглэн
2009 онд ажилд авсан: 5,000
Нийт ажилтны тоо: 155,000
Энэ жил тус компани 50-75 том дэлгүүр нээхээр төлөвлөж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж