“Дорнод уран” компанийн тухай хуулийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

“Дорнод уран” компанийн тухай хуулийг баталжээ

Монголын хамгийн  том   ураны орд болох урьдчилсан байдлаар 24.73 мянган тонн ураны нөөцтэй "Дорнод"-ын ордыг хамтран ашиглах нь тодорхой болов.

Оросууд  "Дорнод уран" компани дээр тавьсан Монголын талын болзлыг хүлээн зөвшөөрч "Дорнод уран" компанийн 49 хувийг оросууд, 51 хувийг Монголын Засгийн газар эзэмшиж, удирдах зөвлөлийн даргаар нь монгол хүн ажиллуулах хоёр улсын хамтарсан “Дорнод уран” компани байгуулах тухай хэлэлцээрийг баталсан хуулийг 12 дугаар сарын 28-нд баталлаа.

“Дорнод уран” компани нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
-Ураны агуулга бүхий хүдэр олборлох, эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах
-Уран олборлох, боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрлэлийн болон дэд бүтцийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгуулах, дахин тоноглох

Оролцогч талуудын хэлэлцэн тохирсноор компанийн хувь нийлүүлэгчээр гуравдагч тал буюу өөр улс орон оролцож болно. Орос, Монгол Улс хамтарсан компанийн өмнөөс хариуцлага хүлээхгүй бөгөөд хамтарсан компани нь энэ ордоос жилд дунджаар 2000 тонн хүдэр олборлож ажиллана гэсэн тооцоотой байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж