Харандаа хоёр удаа төрсөн гэж болно. Английн Камберлэнд мужид 1565 онд өмнө нь мэдэж байгаагүй нэгэн минералын орд газар нээгдсэн байна. Тэр минералыг графит гэж хожим нэрлэсэн юм. Графит гэдэг нэр нь грекийн grapo- “бичиж байна” гэсэн үгнээс үүдэлтэй. Мастерууд тэр минералаас гараат урт бал зороод түүнийгээ утсаар давхарлан ороосон байв. Бал нь бичигдэх тусам утсыг нь бураан ороодог байжээ. Харандааны хоёр дахь төрөлт нь 1795 онд байлаа. Конте гэх франц эр чех Гардмут хоёр бие биенээсээ хамааралгүй графитыг шавартай холин зуурч шатаан харандааны бал хийх шинэ технологийг боловсруулсан байна. Хольцны шаврын хэмжээгээр бал нь хатуу зөөлөн болон гардаг байжээ.
Жишээлбэл, 1846 онд 17 төвшингийн хатуулаг чанартай харандаа үйлдвэрлэдэг болсон байв. Оросын язгууртан Гиндельман 1913 онд графитын бал гүйх “харандааны иш” зохиох патент авсан нь автомат харандааны эхнийх нь байлаа.