“Ирээдүй” цогцолборын нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

“Ирээдүй” цогцолборын нэрэмжит тэмцээн болно

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин А.Энхээ, түүний гэргий, Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, олон улсын шүүгч Б.Болормаа нарын санаачилсан “Ирээдүй” цогцолборын нэрэмжит өсвөр үеийн нээлттэй тэмцээн амралтын өдрүүдэд “Ирээдүй” цогцолбор сургуулийн байранд болох гэж байна. Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр Спортын төв ордонд болох аж.
Арав дахь жилдээ дараалан явуулж буй уг тэмцээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн тамирчдаас гадна ОХУ-ын Буриад улсын өсвөрийн тамирчид оролцох аж. Тэмцээн бямба, ням гаригт үргэлжилнэ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж