Агентлаг, сумдын ажлыг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Агентлаг, сумдын ажлыг дүгнэв

Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, улс, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний болон аймгийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилийг хангах, агентлаг, сумдын үйл ажиллагааны үр дүнг үнэлэхэд зорилгоор аймгийн Засаг даргын 2010 оны 290 дүгээр захирамжаар батлагдсан “Агентлаг сумдын Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх журам”-ын дагуу агентлаг, сумдыг дүгнэв.
Уг дүнг энэ сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дараах байрыг эзлүүллээ. 

Агентлагуудаас:
1 байр Л.Цэвэлсүрэн даргатай Аймгийн Татварын хэлтэс
2 байр Г.Саран даргатай Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
3 байр Д.Манлайбаатар даргатай Аймгийн Цагдаагийн газар

Сумдаас:
1 байр Ж.Ёндонжамц Засаг даргатай Дашбалбар сум
2 байр Т.Баярмагнай Засаг даргатай Цагаан-Овоо сум
3 байр Б.Урантогос Засаг даргатай Хөлөнбуйр сум тустус шалгарсан байна.

Шалгарсан агентлагуудыг 2-1 сая төгрөг, сумдыг 5-1,5 сая хүртэл төгрөгөөр шагнаж тэргүүн байр эзэлсэн агентлагийн дарга, сумын Засаг даргыг нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн шагнал, хоёрдугаар байр эзэлсэн агентлаг, сумын Засаг даргыг нэг сарын үндсэн цалингийн 80 хувь, гуравдугаар байр эзэлсэн агентлагийн дарга, сумын Засаг даргыг нэг сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх мөнгөн шагналаар тухайн байгууллагын цалингийн сангаас тус тус урамшуулах бөгөөд  эхний гурван байрт шалгарсан агентлаг, сумын шагналд зарцуулах хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөвт жил бүр тусгана хэмээн уг журманд заасны дагуу олгоно. Шагналыг сар шинийн баярын өмнө гардуулах аж.

Б.Мөнгөнтуул

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж