
Нью-Йорк хотын Манхэттэн дvvргийн
баруун хэсэгт орших Greenwich Village-ын Chair and the Maiden нэртэй
галерейн цонхон дээр Megan Hanford гэгч 26 настай бvсгvй бvрэн нvцгэлэн
зогсчээ. Тvvний ийнхvv зогсож байгаагийн шалтгаан нь тэрбээр тус
галерейн уран бvтээлч Brian Reed-ийн хамгийн сvvлд гаргасан
vзэсгэлэнгийн нэг хэсгийг бvрдvvлж байгаад оршиж байгаа. Megan бvсгvй
эхээс тєрсєн биеэрээ аварга загасны єндєг, шvд, шvр сувд, шавар хоолой
гэх мэтчилэн янз бvрийн эд зvйлсийг хэлхэж хийсэн торон доор
хєдєлгєєнгvйгээр зогсож байгаа юм. Бvсгvйг нvцгэн байлгаж байгаа
шалтгаанаа уран бvтээлч залуу "Энергийн холбоосын тєвд бvрэн бvтнээрээ
оршиж байгааг илэрхийлж байгаа юм" хэмээн тайлбарлажээ. Харин
vзэсгэлэнгийн оролцогч бvсгvй єєрийн харагдаж байгаа байдалдаа огтхон ч
санаа зовохгvй байгаа бєгєєд Нью-Йорк хотын унаган иргэн юм байна.
Энэхvv vзэсгэлэнгийн эзэн Brian Reed-ийн бvтээлvvдэд хvний нvцгэн биеийг
онцгойлж vзсэн байх нь зонхилдог ба хачин жигтэй гэж хэлж болох эсвэл
энгийн, хамгийн ойр байдаг зvйлстэй хvнийг холбож єгсєн байдгаараа
онцлог юм.