
Дээрх хүүхдүүдийг тус театраас зардлыг нь даан Улаанбаатар хотын хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай “Алегро” сургуультай гэрээ байгуулсаны дагуу гурван сарын сургалтад хамруулсан бөгөөд энэ сарын эхээр төгсч ирлээ. Сургалтанд хамрагдсан өсвөрийн хөгжимчид нэг сар тус театрт дагалдан хөгжимчнөөр ажиллаж улмаар дахин шалгалтанд хамрагдан ажлын байраар хангагдана. Мөн СУИС-ийн Тайз дэлгэцийн сургуультай гэрээ байгуулж тус театрын драм ангийн 9 жүжигчин 21 хоногийн мэргэжил ур чадвар дээшлүүлэх сургалтад энэ сарын 08-ны өдрөөс эхлэн хамрагдаж байна. Сар шинийн баярыг угтаж Дорнодчууддаа Үндэсний томоохон дуурь Ц.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг найруулан энэ сарын 30-нд үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү дуурийг улсын мэргэжлийн ур чадвар сайтай цөөн тооны театрууд тавьсан байдаг аж.