
-Бид Оюутолгойн ашиглалтад Галбын говийн газрын гүний усыг ашиглахаар тооцоо судалгааг хийгээд байна. Усны хайгуулыг гурван хэсэгт хийсэн. Хайгуул судалгаагаар Галбын говь орчимд уртааш 45 км, өргөөш 12 км-ийн талбайд 160 сая куб метр ус байгаа нь тогтоогдсон. Уст үеийн зузаан 185 метр. Давхаргын хувьд 50 сая шоо метр ус байгаа. Үүний таван хувийг ашиглана гэж бодоход 6800 сая метр куб болно. Энэ тооцоог барууны загварчлалын аргаар тооцон гаргасан. Хэрвээ Оросын аргачлалаар тооцох юм бол 40 жилийн хугацаанд нийт усныхаа 21 хувийг л ашиглах болно гэлээ. Тэдний тайлбарлаж байгаагаар Оюутолгойн олборлолтод давсархаг, шорвог, унданд ашиглахааргүй усыг ашиглах гэнэ.
Д.Цэцэн