Загас агнуурын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Загас агнуурын тэмцээн болов

“Өвлийн  загасчлал” сэдвээр аймгийн  аварга шалгаруулах тэмцээнийг Булган аймгийн  залуучуудын  холбооноос   санаачлан тав дахь жилдээ  зохион байгууллав.
 
Аймгийн төвийн ойролцоо Орхон голын мөсөн дээр болдог байсан уламжлалт энэ тэмцээнд оролцогчдыг өргөн хамруулах зорилгоор өнөө жил Хутаг-Өндөр  сумын нутагт дахь Сэлэнгэ мөрний Цагаан буланд зохион байгуулснаар Булган, Хутаг-Өндөр, Тэшиг  зэрэг сумын  40 орчим хүн 12 баг болон  өрсөлдөв.  Дүн өвлийн тэсгэм хүйтэнд тэсвэр тэвчээр гарган оролцсон загасчдаас Хутаг-Өндөр сумын  “Цурхай”  баг  түрүүлжээ. Мөн хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулсан мөсний  хөл бөмбөгийн тэмцээнд  Булган  сумын баг тэргүүлсэн  бол цасны сумо бөхийн барилдаанд Хутаг-Өндөр  сумын  баг тэргүүлсэн  байна. 

Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хутаг-Өндөр  сумын Засан даргын тамгын газар ивээн тэтгэсэн энэ арга хэмжээнд  Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, соёлын  төв, цагдаагийн  хэсгийнхэн хамрагдан өргөн хүрээнд болсны дээр аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхсайхан, тус сумын Засаг дарга Г.Ганхуяг, “ГурванБорхууд” компанийн  захирал Д.Жаргалсайхан зэрэг нутгийн захиргааны болон аж ахуйн байгууллагын удирдлага оролцов.

Загас агнуурын энэ тэмцээнийг улам өргөтгөн зуны загасчлалыг зохион байгуулахаар  шийдвэрлэсний дээр ирэх онд өвлийн уламжлалт тэмцээнийг Хутаг-Өндөр  суманд  зохион  байгуулахаар  тогтсон  байна.  

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж