Өмнөд Солонгос “Формула-1”-т бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос “Формула-1”-т бэлтгэж байна

“Формула -1”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ази тивийн томоохон төлөөлөл болох Өмнөд Солонгост анх удаагаа хөл тавих гэж байна. 10-р сард Өмнөд Солонгосын ОУ тойрог зам дээр болох “Формула 1”-ийн гранпри уралдаан түүхэнд анхны хэмээн бичигдэх болно. 2006 оны 10-р сард ОУ-ын авто машины холбоо болон БНСУ-ын талууд тохиролцоонд хүрч, барилгын ажлыг эхлүүлэх болсон бөгөөд 3 жилийн хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэж, энэ оны 7-р сард бүрэн ашиглалтад оруулах ажээ. Өмнөд Солонгосын гранпригийн эхний гэрээ 7 жилийн хугацаатай бөгөөд цаашлаад 5 хүртэл жилийг сунгах эрхтэй хийсэн учраас ямартай ч 2021 оныг дуустал Өмнөд Солонгост “Формула -1”-ийн гранпри болсоор байх ажээ. Замын урт 5.621 км. 55 тойрог юм. Авто уралдааны хаан гэгдэх “Формула -1”-ийн энэ онд Ази тивд болж байгаа нь монголчууд бидэнд улам бүр ойрхон болсоор байгаагийн илрэл юм.

Б.Ялалт. Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж