“Сэнгүр лиг”-ийн 2-р тойргийн тоглолт дуусав

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Сэнгүр лиг”-ийн 2-р тойргийн тоглолт дуусав

Монголын сагсан бөмбөгийн холбооны сэнгүр лигийн 2-р тойргийн ээлжит тоглолт өчигдөр “Лидер Халлелуяа” болон “Хараагийн харцага” багуудын хооронд боллоо. Тоглолт таардаггүй гэх 2 багийн тоглолт улирлын тоглолтын үр дүнд ихээхэн нөлөөлөх байсан юм. Учир нь аварга авах магадлалтайд зүй ёсоор тооцогддог “Хараагийн харцага” эхний тойрогтоо “Халлелуяа”-д хожигдоод байсан бөгөөд энэ нь тэдний сул тал болж байлаа. Гэвч өчигдөр харцага илүү сэтгэл зүйл бэлтгэлтэй гарч иржээ. Хэдийгээр “Лидер Халлелуяа” өмнөх тойрогт үзүүлсэнтэйгээ дүүцэйхүйц тоглолт гаргаж байсан ч харцагууд талбай дээрээ зохион байгуулалт сайтай байж, нэг тоглогчоо довтолгоо бүр дээр сул гаргаж чадсан байсан юм. Энэ тоглолтонд “Харцага” багаас төвийн тоглогч Одбаяр 25 оноо 6 авсан ба Нэмэхбаяр 15 оноо авч багаа тэргүүлснээр үндсэн цагт 91-65 харьцаатай хожиж, 11 дэх хожлоо авч лигийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тэдний эсрэг хэдийгээр “Лидер Халлелуяа” багийн хамгаалагч Доржсүрэн 22 оноо авсан ч сүүлийн хагаст тэд харцагийг зогсоож чадаагүй юм. Гэхдээ тэдэнд плэйоффт шалгарах боломж хэвээр байна.
Бусад тоглолтын дүнг танилцуулахад :
Хасын Хүлэгүүд     76
МУИС: МБМ        93         
ШУТИС: Шаркс    88
ХҮДС: Ирвэс        76

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж