Дэлхийн аваргын туршилтын гараа боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргын туршилтын гараа боллоо

Нисгэгчид өчигдөр туршилтын уралдааныг хийсэн бөгөөд өнөөдрөөс жинхэнэ гараанаас гарч өрсөлдөх ажээ. Хэдийгээр 6 удаа дэлхийн аварга хэмээх нэр хүндийг хүртсэн ч Ситреон багийн лидер Себастиан Леоб амжилтаар цадаагүй бололтой. Иорданд болох уралдааны өмнөх туршилтын гараанд Ситреон багийн гурвал хамгийн богино хугацааг үзүүлсэн нь амжилт үзүүлэх магадлал өндөр байгааг харуулж байна. 4 цаг гаруй үргэлжилсэн энэ туршилт целсийн 30 градусын халуунд 2.3 км зайд явагджээ. Леоб энэ замд 5 удаа туршилт хийсэн бөгөөд 3 дах оролдлогоороо хамгийн богино хугацааг үзүүлсэн байна. Түүний багийн анд Дэни Сордо Петер Солберг нар удаалсан бол гол өрсөлдөгчид болох Форд багийн Латвала Хирвонен нар удаалжээ .харин формула нэгийн дэлхийн аварга Кими райконены хувьд 10т жагсжээ. Гэвч одоогоор тэрээр оноо аваагүй явна. За тус бүр нэг нэг гарааны ялагч болчихоод байгаа Леоб Хирвонены хооронд гол өрсөлдөөн өрнөх нь ойлгомжтой. Уралдаан өнөөдрөөс эхэлж 4 хоног үргэлжилж, дүнгээ гаргана.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж