С.Баяр бүлгийн хуралдаандаа суулаа

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

С.Баяр бүлгийн хуралдаандаа суулаа

МАХН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 14.30 цагт зарлагдаад байсан бөгөөд намын дарга С.Баяр, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, мөн хамгаалагчийнхаа хамт 15.00 цагийн орчимд Төрийн ордонд хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр бүлгийн хуралдаанд оролцсон юм. Харин С.Баяр дарга хуралдааны дундуур нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хамтаар Төрийн ордны 2 давхар дахь кафейд сууж, цай уулаа. Түүнээс сэтгүүлч яриа авахыг хүсэхэд “Бие тааруу байгаа тул ярилцлага өгөх боломжгүй байна” гэсэн хариулт өгсөн юм.



С.Баяр МАХН-ын Бүлгийн хуралдаанаас гараад МАХН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн хамт Төрийн ордны кафед цай уугаад гарч ирэв. 


2010.04.01. Төрийн ордон.
Гэрэл зургийг М.Нямсайхан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж