Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв”, “Сайхан монгол урсгал”, “Уран хоршоо”, “Амьдрах ухааны төв” зэрэг төрийн бус байгууллага нэгдэн санаачилсан энэ клуб нь иргэдийн оролцоонд тулгуурлан эрүүл, идэвхтэй амьдрах дадал олгож энэ хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийг хөгжүүлэхэд чиглэсэн ажлыг аймаг, сумын Засаг даргын тамгын газар, “Дэлхийн зөн” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг болжээ. Удахгүй болох цагаан сарыг угтан гаргасан “Булганчууд бид архинаас татгалзаж чадна” сэдэвт уриалгадаа, Ерөнхийлөгчийн санал санаачилгыг дэмжин бүх шатанд тэмдэглэлт ой, өдөрлөг, уулзалт, зугааллага, цайллагыг архигүйгээр шинэлэг арга барилаар зохион байгуулан хэвшүүлэх, аймгийн хэмжээнд архидалтыг бууруулах бодлого хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, архидалт, мансуурах донтолтоос сэргийлэх, эмчлэн эдгэрүүлэх үйл ажиллагааг өргөтгөн идэвхжүүлэх, албан байгууллага бүр төр засгийн бодлого, хууль тогтоомж журамтай уялдуулан архи, тамхигүй эрүүл орчин бүрдүүлэх, архидалттай тэмцэх хөдөлгөөн өрнүүлж байгаа албан байгууллага, айл өрх, ард иргэдийн санаачилгыг дэмжин сурталчлах, урамшуулах зэрэг 10 үндсэн санал дэвшүүлсэн байна.
Архигүй шинэлэхийг уриалав
“Уламжлалт ёс заншлаа дээдлэн төмөр туулай жилийн цагаан сарыг архигүй тэмдэглэх санаачилга өрнүүүлье” хэмээн “Эрүүл, идэвхтэй амьдрал” клуб”-ээс нийт аймгийнхаа сум, байгууллага, ард иргэдийг уриалав.
Ж.Мөнх-Очир