“NASCAR”-ын тамирчин Хэмлин өвдөгний хагалгаанд оржээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“NASCAR”-ын тамирчин Хэмлин өвдөгний хагалгаанд оржээ

Авто спортын “NASCAR” уралдааны тамирчин Дэнни Хэмлин өвдөгний мэс засалд орж, өдгөө гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Хагалгаа лхагва гаригийн өглөө болсон бөгөөд профессор Патрик Коннор мэс заслыг гардан хийсэн байна. Хэмлин өнгөрөгч нэгдүгээр сард сагсан бөмбөг тоглож байгаад хөлөө гэмтээсэн бөгөөд хэдийгээр зовиуртай байсан ч Хэмлин NASCAR-ын энэ улирлын уралдаан өндөрлөтөл хагалгааг хойшлуулахыг хүсч байсан юм. Гэвч биеийн байдлын улмаас хагалгаагаа нэн даруй хийлгэж, тэр хэмжээгээр богино хугацаанд уралдааны талбарт эргэн ирэхийг хүсч, шийдвэрээ өөрчилсөн байна. Гэхдээ Хэмлиний хагалгаа тийм ч ноцтой биш бөгөөд энэ сарын 10-нд болох Финиксийн гараанд уралдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж