Орон нутгийнхаа малчдын өвөлжилт хүндэрч байгаа талаар мэдээлэл авч, зарим сумын өвөлжилттэй танилцсаны үндсэн дээр Алко группээс зохион байгуулахаар шийдвэрлэсэн “Өнтэй өвлийн аян”-ыг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлтэй хамтран Булган аймгаас эхлүүлэхээр ийнхүү зохион байгуулжээ. Энэ үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга оролцож МАА-н өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа үед уг аяны эхний ээлжээр 20 тонн тэжээл ирүүлсэнд малчин түмнээ төлөөлөн талархал илэрхийлэв. Хаягдал будааг “Спиртний шаар” хэмээн нэрлэдэг хүчлэгээр исгэн бэлтгэсэн энэхүү тэжээл нь малыг ядрахаас сэргийлэх, доройтсон үед тэнхрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажээ. “Өнтэй өвлийн аян”-ы эхний хишгийг одоогоор өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа Баян-Агт, Сайхан Могод, Хишиг-Өндөр суманд хуваарилан олгохооор шийдвэрлээд байна.
Малчдад тусламж хүргэнэ
“Өнтэй өвлийн аян эхлүүллээ” гэсэн сурталчилгаа бүхий малын тэжээл малчдад хүргэх автомашины цувааг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгөв.
Ж.Мөнх-Очир