УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийж байна. Тэрбээр Хүний хөгжлийн сангийн тухай хууль, түүнд дотор иргэн бүртээ 1.5 сая төгрөг өгөхөөр амласнаа хэрэгжүүлэх ямар арга зам байгааг судлахаар ажлын хэсэг байгуулж, түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар ахалж байгааг онцоллоо. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөг боловсруулсан байгаа тул Засгийн газрын энэхүү хөтөлбөрийг дэмжихийг бүлгийн гишүүдээсээ тэрбээр онцгойлон хүслээ. Энэхүү орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ажлын байр нэмэгдэж, тэр хэрээр эдийн засгийн өсөлт гарах болохыг онцолж байна. Тиймээс шүүмжлэлтэй хандахаасаа илүү дэмжиж ажиллаач ээ гэдгийг аминчлан хүссэн юм.
УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд хаалттай үргэлжилж байна. Тус хуралдаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, МАХН-ын дарга С.Баяр, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээс гадна бүлгийн бараг бүх гишүүд оролцож байна.
Г.Дарь