Английн аварга шалгаруулах тоглолтын vеэр Arsenal багийн тоглогч хvнд бэртжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Английн аварга шалгаруулах тоглолтын vеэр Arsenal багийн тоглогч хvнд бэртжээ

Єнгєрєгч бямба гаригт болсон английн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээний vеэр Arsenal багийн тоглогч, Уэльсийн тамирчин Aaron Ramsey баруун хєлдєє маш хvнд бэртэл авчээ. Stoke City болон Arsenal багуудын хооронд єрнєж, 1:3 гэсэн онооны харьцаатайгаар єндєрлєсєн энэхvv тэмцээний оноо 1:1-ийн харьцаатай байх vед тэрбээр талбайн голд эсрэг багийн тоглогч Ryan Shawcross-той хєлєєрєє хvчтэй мєргєлдсєнєєр хєлийн нь их шилбэ, шилбэний нарийн ясны хамт маш аймшигтайгаар хугарсан байна. Тvргэн тусламжийн багийнхан тэр дор нь Ramsey-д анхны тусламж vзvvлэн, дараа нь эмнэлэгт хvргэж, хагалгаанд оруулсан юм. Ням гаригт Arsenal багийн удирдлагууд албан ёсны мэдэгдэл гаргасан ба тэрхvv мэдэгдэлд тамирчныг бямба гаригийн орой хагалгаанд оруулж, хагалгаа амжилттай болсон тухай мєн клубын тоглогчид нь тvvнийг хурдан эдгээд багтаа эргэн ирэхийг хvсч байгаа тухай тэмдэглэгдсэн байна. Харин Ryan Shawcross-ын хувьд хэдийгээр ямар нэгэн дvрмийн алдаа гаргаагvй хэдий ч талбайг орхихоос єєр аргагvй болсон нь Stoke City багийнхны хувьд ч харамсалтай хэрэг болжээ. Иймэрхvv тєрлийн гэмтэл авсан тамирчны хувьд их спортдоо дахин хєл тавих гэдэг бараг боломжгvй байдаг бєгєєд дєнгєж 20-хон настай залуу тоглогч Ramsey цаашид дахин тоглох эсэх нь ч мєн тодорхойгvй байгаа аж.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж