Япончууд ургацын баярыг маш євєрмєц байдлаар тэмдэглэн єнгєрvvлдэг

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Япончууд ургацын баярыг маш євєрмєц байдлаар тэмдэглэн єнгєрvvлдэг

Япончууд ургацын баярыг маш євєрмєц байдлаар тэмдэглэн єнгєрvvлдэг
Япон улсын Нагоя хотоос хойш 45 минут яваад хvрэх Комаки нэртэй тосгоны ард иргэд жил бvрийн 3-р сарын 15-ны єдєр 1500 жилийн тvvхтэй Hоnen Matsuri (Harvest Festival) нэртэй баярыг тэмдэглэн єнгєрvvлдэг аж. Элбэг дэлбэг ургацын баяр хэмээн тэмдэглэдэг энэ баяраар элбэг баян ургацын єгєєж буян, баян чинээлэг байдлыг билэгддэг бєгєєд хамгийн гол vйл явдал нь шинто шашны лам хуврагууд хєгжмийн зэмсгээр тоглож, цагаан єнгийн баяр ёслолын хувцас ємссєн оролцогчид 280 кг жинтэй, 2.5 метр урттай модоор сийлбэрлэж хийсэн эрэгтэй хvний бэлэг эрхтнийг єргєж баярын жагсаал хийдэг явдал юм. Модон бэлэг эрхтнийг єргєж явах хvнээр 42 настай эрэгтэй хvмvvсийн сонгодог нь энэ нас эр хvнд азгvйтал авчирдаг гэж vздэгтэй холбоотой гэнэ. Тэдний араас 36 настай эмэгтэйчvvд жижигхэн эр бэлэг эрхтнvvд барин жагсдаг ба 36 нас мєн дээрхтэй адил азгvйтэл авчирдаг, ийнхvv жагсах нь азгvйтлийг vлдэн хєєж, баян чинээлэг байдал руу хєтєлдєг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Мєн баярт хэрэглэх энэ модон эрхтнийг жил бvр хуучны багаж, арга барилаар тусгай уран дархан хvмvvс шинээр сийлж хийнэ. Фестивалийн vеэр эр хvний бэлэг эрхтний хэлбэр дvрс бvхий хоол хvнсний зvйлс, бэлэг дурсгалын зvйлс худалдаалахаас гадна цагаан будааны архи сакэгаар vнэгvй vйлчилдэг. Єглєєний 10 цагаас эхэлж, 16 цаг 30 минутын орчимд дуусгавар болдог Hоnen Matsuri-д бvх насны 100.000 орчим эрэгтэй эмэгтэй хvмvvс оролцдог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж