Саяхан ардын дууны цомог гаргасан дуучин Ж.Алтанцэцэг шинэ байгуулсан
“Pro Sound” дуу бичлэгийнхээ студийн ажил гээд ойрдоо нэлээд завгүй
байгаа аж. Түүний шинэ цомогтоо зориулан монгол үндэсний хувцастай
зургаа авахуулсан нь нэлээдгүй үнэ хүрээд байгаа сурагтай. Учир нь
Ж.Алтанцэцэгийн үндэсний хувцастай авахуулсан зургийг БНСУ-ын суугаа
үндэстнүүдийн хувцас, гоёл чимэглэл, соёл уламжлалыг судалдаг нэгэн
байгууллага өндөр үнээр худалдан авах санал тавьжээ. Харин дуучин
бүсгүй энэ сарын сүүлээр БНСУ-д болох урлагийн мастеруудын чуулганд
оролцох үеэрээ энэхүү хувцсаа өмсч Монголоо сурталчлахаар төлөвлөж
байгаа учир татгалзсан хариу өгчээ. Түүний дээлийг дизайнер Халиун гэх
бүсгүй урласан байна.
М.Анир