Nickelodeon Kids’ Choice Awards 2010 ёслолын ажиллагаа єнгєрєгч 27-ний бямба гаригт болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Nickelodeon Kids’ Choice Awards 2010 ёслолын ажиллагаа єнгєрєгч 27-ний бямба гаригт болжээ

Америкийн Nickelodeon кабелийн телевизээс зохион байгуулдаг Nickelodeon Kids" Choice Awards хэмээх шагнал гардуулах ёслол жил бvрийн 3-р сарын сvvлчийн эсвэл 4-р сарын эхний бямба гаригийн vдэш болдог билээ. Энэхvv ёслолд олон тооны алдартнууд уригдан ирдэг бєгєєд Nickelodeon-ы vзэгчдийн сонгон шалгаруулсан жилийн хамгийн том телевиз, кино, хєгжмийн vзvvлбэрийг шагнаж урамшуулдаг юм. Энэ жилийн хувьд 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Nickelodeon Kids" Choice Awards 2010 ёслолын ажиллагаа 3-р сарын 27-нд Лос-Анжелос хотод болжээ. Энэ жилийн ёслолын ажиллагааг америкийн инээдмийн жvжигчин Kevin James хєтєлж явуулсан нь тvvний хувьд анхны удаагаа Kids" Choice Awards-ын хєтлєгчєєр ажилласан явдал байлаа. Yзэгчдийн санал асуулгыг 19 категориор 2010 оны 2-р сарын 25-наас эхэлж 3-р сарын 27-ны 19 цаг 30 минут хvртэл Nickelodeon-ы вэбсайтуудаар авсан ба 115 сая гаруй санал хvлээн авснаар оны шилдэг жvжигчнээр "The Twilight Saga: New Moon" кинонд тоглосон Taylor Lautner, америкийн телевизийн цуврал "Hannah Montana"-д дvр бvтээсэн дуучин, жvжигчин Miley Cyrus нар, шилдэг киногоор "Alvin and the Chipmunks: The Squeakquel", шилдэг хvvхэлдэйн киногоор Pixar студийн бvтээл "Up" кино тус тус шалгарсан юм байна. Ногоон єнгийн салслаг шингэнээр зочноо будаж, шvршдэг гэдгээрээ алдартай энэхvv ёслолын ажиллагааны талаарх фото мэдээллийг товч тайлбартай нь хамт хvлээн авч vзнэ vv.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж