С.Баяр бүлгийнхээ хуралдаанд суухаар ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

С.Баяр бүлгийнхээ хуралдаанд суухаар ирлээ

УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаанд оролцохоор УИХ-ын гишүүн С.Баяр, МАХН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар саяхан Төрийн ордонд ирээд байна. Тус бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулсан талаарх Засгийн газрын шийдвэрийг танилцуулах юм. Тиймээс УИХ-ын гишүүн С.Баяр гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа эхлүүлсэн энэхүү ажлынхаа дүнг сонсохоор ач холбогдол өгөн энэхүү хуралдаанд суухаар шийдсэн бололтой. УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан саяхан эхэлсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж