Аргентиний дасгалжуулагч NBA-д тоглож буй тамирчидтайгаа уулзахаар АНУ-ыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Аргентиний дасгалжуулагч NBA-д тоглож буй тамирчидтайгаа уулзахаар АНУ-ыг зорьжээ

Аргентиний сагсан бөмбөгийн шигшээ
багийн дасгалжуулагч Серхио Хернандез NBA-д тоглож буй багийнхаа
тамирчидтай уулзаж, ярилцахаар АНУ-д очжээ. Хэдийгээр Хернандез
дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч энэ жилийн сагсан бөмбөгийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд Аргентиний багийг төлөөлөх тоглогчидтой
уулзах үндсэн зорилго агуулан хилийн дээс алхсан байна.
“Сан-Антонио Спурс”-ын Ману Жинобилли, “Хьюстон Рокетс”-ийн Луис Скола,
“Милваки Бакс” багийн Карлос Дельфино, “Сакраменто Кингс”-ийн Андрес
Ноциони болон “Вашингтон Визардс”-ын Фабрицио Оберто нарыг Хернандез
шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд авч, ирэх наймдугаар сард Туркт болох
ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа юм. Гэхдээ тэр төлөвлөгөөгөө
хэрэгжүүлэхийн тулд тоглогч бүртэй уулзаж, тэдний хүсэл сонирхол, мөн
зөвшөөрлийг асуух шаардлагатай байгаа ажээ. Сануулахад, тэд дэлхийн
аваргын “А” группт Серби, Австрали, Герман, Ангол болон Йордан улсын
хамт багтсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж